Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг батлан хамгаалах салбар идэвхтэй дэмжин ажиллаж буй.
Уг үйл ажиллагааг улам бүр төгөлдөржүүлэхийн тулд ЗХЖШ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Талуудыг төлөөлж ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон бусад албаныхан оролцов. Уг санамж бичгийг байгуулснаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр өрнүүлэх, гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авах, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.