• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2023-11-07 13:32:13
Үзсэн: 127

УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2023-11-07 13:32:13 Үзсэн: 127



    Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтэд зориулсан ёслолын ажиллагааг энэ сарын 6-ны өдөр БХЯ, ЗХЖШ-ын Сургалтын танхимд зохион байгуулсан юм.

    Энэ өдрийн сургалтын төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.

    Биднийг тус нийгэмлэгт хүрэлцэн очиход МУЗН-ийн Сайн дурын идэвхтнийг дэмжих багийн ахлагч, Олон улсын улаан загалмайн хорооны мэргэжилтэн О.Билгүүн угтаж, уг нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, МУЗН-ийн музейг тайлбартайгаар үзүүлсэн юм.

    Дараа нь тус нийгэмлэгийн Анхны тусламжийн сургалтын төвд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтан Г.Уранболор “Олон улсын улаан загалмайн хороо, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа”-ны талаар мэдээлэл өгч, анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар сургалт явуулав.

    Энэхүү сургалтад хамрагдсан офицер, ахлагч нар бодит үзүүлэн, дуурайлган үзүүлэх хэрэгслийг ашиглан анхан шатын тусламж үзүүлэх дадлагыг биечлэн гүйцэтгэсэн нь үр дүнтэй болов.

   Төгсгөлд нь ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын хэлтсийн дарга дэд хурандаа А.Батсүх тус нийгэмлэгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

    Ташрамд МУЗН-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ерөнхийлөгчөөр Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Болормаа нар сонгогдон ажилладаг ба уг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор сонгогджээ.

                                                                                                                                                                                                            Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453