БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 2023 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдаж ирсэн дайчдын мэргэжил олгох сургалтын хөтөлбөр, хичээл хуваарийн дагуу явагдаж байна.
Цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүй болон бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хичээл, соёл хүмүүжил болон нөхөрлөлийг бататгах спорт уралдаан тэмцээн долоо хоног бүр зохион байгуулагдаж байна. Тэдний хамгийн хүсэн хүлээж байсан сургалт нь автоматын буудлагын анхны дасгал (БАД-1)-ыг боловсруулах бөгөөд томилогдсон бүрэлдэхүүн шинэхэн дайчдыг буудах аргад сурган дадлагажууллаа. Анхны буудлага гэхэд дайчид онцгой мэргэн байж, онц буудагч нар ч олноор төрсөн нь хамгийн бахархам байв.
Тухайлбал, I салааны байлдагч Мөнхбаатарын Лхагвасүрэн, Оюунцэцэгийн Өсөх-Оюун, Цогоогийн Урьдынбиш, II салааны байлдагч Ганбаатарын Мөнхсүлд, Батбаярын Жавхланбаяр, III салааны байлдагч Жигдбаярын Пүрэв-Очир, Жарантайн Түмэндэмбэрэл, Түмэнжаргалын Амгаланбаатар, IV салааны байлдагч Цэдэвдоржийн Пүрэв-Очир, Түмэнбаатарын Түвшинсанаа, V салааны байлдагч Тунгалагбаярын Тэмүүжин, Галсүхийн Ойдовгэндэн, Отгонбаярын Базарваань нар мэргэн байж, ангийн захирагч дэд хурандаа Х.Лхагвадорж баяр хүргэж, бусад нөхдийнх нь өмнө бахархалтайгаар онц буудсаны илэрхийлэл болсон улаан дарцгаар чимэв.