• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ДАЙЧДЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-11-01 13:22:15
Үзсэн: 206

ШИНЭ ДАЙЧДЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-11-01 13:22:15 Үзсэн: 206



    Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчдын цэргийн анхан шатны сургалт бэлтгэл амжилттай явагдаж байна.

   Цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний явагдаж буй цэргийн хэргийн мэдлэгийн хичээлүүдэд шинэ дайчид сэтгэгдэл өндөр хамрагдаж, албандаа дасаж байна. Өнөөдөр буюу энэ сарын 31-ний өдөр тус ангийн Сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу 10 дугаар сард төрсөн шинэхэн дайчдын төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

    Энэхүү ёслолын ажиллагааг нээж ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Д.Хашхүү хэлсэн үгэндээ сэтгэл зүйн өндөр чадамжтай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, тавигдсан үүргийг мадаггүй гүйцэтгэх цэргийн алба хаагч болохыг онцлон захисан юм.

  Төрсөн өдрөө тэмдэглэж буй шинэ дайчдад ангийн үлээвэр найрал хөгжмийн салааны хамт олон “Уулын хүрхрээ” хийлийн аялгуу, “Төрсөн өдрийн дуу”, “Гоолингоо” дуунуудаар ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүлэв.

    Түүнчлэн төрсөн өдөр нь тохиож буй хугацаат цэргийн алба хаагчдад хурандаа генерал Ж.Ёндонгийн дурсгалын хөшөөний өмнө авхуулсан гэрэл зургийг дурсгал болгон хадгалуулав.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453