• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-31 13:19:59
Үзсэн: 76

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД СУРГАЛТ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-31 13:19:59 Үзсэн: 76



   Зэвсэгт хүчин иргэний үүргийнхээ дагуу цэргийн алба хаахаар ирсэн шижигнэсэн залуусаар байнга сэлбэгдэж, эх орноо батлан хамгаалагчдын эгнээг баяжуулж ирсэн сайхан уламжлалтай. Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 2023 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчидтай цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу тасралтгүй явуулж байна.

   Шинэ дайчид 10 дугаар сарын 28-ны энэ өдөр ангийн замнал түүхтэй танилцаж, үргэлжлүүлэн Дайчин алдрын танхимд саатав. Залуус цэргийн дүрэмт хувцсаар жигдэрч, өдрийн 4 удаа хугацаат цэргийнхний хэлдгээр “Өндөр ээж” буюу тогооч нарын гарын хоолыг амталж, эх орноо батлан хамгаалах, эр цэрэг болох эрмүүн хүсэлдээ хөтлөгдөн офицер, ахлагч нарын зааж, сургаснаар цэргийн эрдэмдээ шамдсаар. Хөлчир суусан дайчдын царайд цэргийн албаа нэр төртэй хаах итгэл дүүрэн байна. Эх орон эр цэргүүдээрээ бахархахын нэг шалтгаан үүнд буй.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453