• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗРЫНХАН СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХҮРЭЭНД ...
Нийтэлсэн: 2023-10-27 12:57:33
Үзсэн: 69

БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙН УДИРДАХ ГАЗРЫНХАН СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХҮРЭЭНД ...
Нийтэлсэн: 2023-10-27 12:57:33 Үзсэн: 69



   Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн Удирдах газрынхан энэ сарын 25-ны өдөр 2023-2024 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулсан билээ. Сургуулийн жилийн нээлтийн хүрээнд БИЦУГ-ын дарга хурандаа Х.Батсайхан, газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Д.Жигжидсүрэн нар бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, ирэх сургуулийн жилд төлөвлөсөн арга хэмжээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг захисан юм.

  Сургуулийн жилийн нээлтийн төгсгөлд Удирдах газрын удирдлага, бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, мөрдэс нэгт нөхдийнхөө ажлын орчин, түүнийг дагасан ногоон байгууламж, шинээр санаачилсан бүтээлч ажлуудыг нь сонирхож, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг нь бүрэн утгаар өрнүүлсэн удирдлага, хамт олонд нь баяр хүргэж байв.

  Энэ үеэр Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр Хуурай замын цэргийнхний 2022-2023 оны сургуулийн жилд гүйцэтгэсэн ажлыг товч танилцуулж, цаашид хийх цэргийн сургалт бэлтгэлийн шинэчлэл өөрчлөлтийнхөө тухай өгүүлж, Удирдах газрынхныг хамт олноороо байгууллагад нь саатаж, харилцан туршлага солилцож байгаад талархал илэрхийлсэн юм. Энэ сургуулийн жилийн нээлт нь Барилга-инженерийн цэргийн бүрэлдэхүүний хувьд мэдлэг оюунаа тэлж, оюундаа хөрөнгө оруулалт хийсэн, ихээхэн ач холбогдолтой, онцлог үйл ажиллагаа болов.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74677
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69612
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50453