• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Бригадын генерал Ж.ӨСӨХБАЯР: МОНГОЛ ЦЭРЭГ ГЭХ НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2023-10-25 09:11:20
Үзсэн: 84

Бригадын генерал Ж.ӨСӨХБАЯР: МОНГОЛ ЦЭРЭГ ГЭХ НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ЭНХИЙГ САХИУЛАГЧДАДАА БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2023-10-25 09:11:20 Үзсэн: 84



     БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XII болон XIII ээлжийн мотобуудлагын батальоны ээлж хүлээлцэх ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

    Тус ёслолд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг, "Юнити" мужийн зохицуулагч хадагтай Жейн Кони, "Юнити" секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора, НҮБ-ийн төлөөлөгчид болон "UNMISS" ажиллагаанд оролцож буй орнуудын цэргийн багийн удирдлага, хүндэт зочид оролцлоо.

    Энэ үеэр XII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч хурандаа Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ "Манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаанд БНӨСУ-д сүүлийн 60 гаруй жил тохиолдоогүй үеийн нөхцөл байдал үргэлжилсний зэрэгцээ хариуцлагын бүсэд байрлах дүрвэгсдийн хуаранд "Дэлхийн хүнсний хөтөлбөр"-ийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор иргэдийн жагсаал цуглаан, тогтворгүй байдал үүсэх эрсдэл өндөр нөхцөлд үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд бидэнд олон саад бэрхшээл тулгарч байсан ч цэргийн алба хаагчид маань мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, идэвх санаачилга, тэсвэр тэвчээртэй байж хүнд нөхцөл байдлыг даван тууллаа" хэмээв.

   Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр “Бүтэн нэг жил гэдэг чамгүй урт хугацаа. Энэ хугацаанд өмнөх цэргийн багуудын амжилт, ололтыг улам бататгаж үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн талаар "UNMISS" ажиллагааны удирдлагууд, НҮБ-ын суурин төлөөлөгчдөөс сонсоход бахархалтай байлаа. Улс төрийн ээдрээ, будлиантай, дээрээс нь үер усны гамшиг тохиолдсон энэ хүнд цаг үед XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Өнөөдрөөс XIII ээлжийн цэргийн баг ээлжээ хүлээн авлаа. Та бүгдийг үүргээ нэр төртэй гүйцэтгэж “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэх брэндийг хадгалж авч үлдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Зэвсэг, техникийн тасгийн дарга ахмад Б.Зоригтхүүд албан тушаалын зэрэглэлийн хошууч цол олгосон юм.

 

 

                                                                                                                                                 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452