• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛНИЙ ДӨРӨВ ДЭХ ДАМЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-23 16:58:14
Үзсэн: 90

АНГЛИ ХЭЛНИЙ ДӨРӨВ ДЭХ ДАМЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-23 16:58:14 Үзсэн: 90



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Англи хэлний сургалтын төвөөс дөрөв дэх удаагийн дамжаагаа 10 дугаар сарын 23-ны энэ өдрөөс эхлүүллээ. АНУ-ын Энэтхэг Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 12 дугаар сард Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид иж бүрэн Англи хэлний сургалтын төвүүд байгуулагдсанаас хойш англи хэлний дунд шатны дамжааг 40 орчим офицер, ахлагч амжилттай дүүргээд байгаа юм. Энэ удаагийн сургалтад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, харьяа нэгтгэл, ангийн 40 гаруй офицер, ахлагч хамрагдаж байгаа бөгөөд үүний 15 хувийг нь эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж байна.

     Сургалт ХЗЦК болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиудад явагдах ба суралцагчдын сурлага, сахилгаас хамааран анхан, бэлтгэл дунд, дунд шат гэсэн шаталсан хэлбэрээр явагдана. Дөрөв дэх удаагийн дамжаа эхэлсэнтэй холбогдуулан тус командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Э.Энх-Отгон бүрэлдэхүүнд тодорхой асуудлаар мэдээ зааварчилгаа хүргэж, хичээл ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн хөтөлбөр төлөвлөгөөгөөр явагдах тухай танилцууллаа.

     Хэрэв хичээл тодорхой хугацаагаар тасалсан, шалгалтад хангалттай оноо аваагүй, сахилгын зөрчил гаргасан зэрэг хэд хэдэн шалтгаанаар сургалтаас чөлөөлөгдөх журамтайг сануулж, нэгэнт цаг хугацаагаа зориулж байгаа энэ үед алба хаагч бүр идэвх чармайлт, хичээл зүтгэлтэй хандахыг захисан юм.  Сургалтад төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хил хамгаалах, онцгой байдал, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны зарим алба хаагч хамрагдаж байна.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74676
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69611
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50452