• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“НОГООН ХӨГЖИЛ-БИДНИЙ ОРЧИН” ӨДӨРЛӨГӨӨР .
Нийтэлсэн: 2023-10-18 15:55:00
Үзсэн: 82

“НОГООН ХӨГЖИЛ-БИДНИЙ ОРЧИН” ӨДӨРЛӨГӨӨР .
Нийтэлсэн: 2023-10-18 15:55:00 Үзсэн: 82



    “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн “Мод үржүүлгийн төв”-д зочилж, 150 гаруй шинэс, гацуур, агч, голт борыг үрсэлгээ болон суулгацаар тарилаа.

    Бүрэлдэхүүн өөрсдийн нэрэмжит төгөл бүтээж, мод тарихын зэрэгцээ хамт олны нөхөрсөг уур амьсгал, гар нийлэмжтэй харилцан ажиллагааг улам бэхжүүлэх хүрээнд спорт тэмцээн, хөгжөөнт тоглоомоор өрсөлдөж, нэгэн өдрийг цэвэр агаарт, байгаль дэлхийн төлөөх үйлсэд нэгдэж өнгөрүүлэв. Хамт олны дунд зохион байгуулагдсан тэмцээнд командлалын төрөл мэргэжлийн цэргийн офицер, ахлагчийн багийнхан тэргүүлж, Захиргааны удирдлагын хэлтсийн алба хаагчид удаалав.

    Энэ үеэр зарим алба хаагчийн сэтгэгдэлийг сонсоход дэд хурандаа Н.Мөнгөн “Манайх хашаандаа агч, голт бор, гацуур тарьсан, сайхан ч ургасан. Хүүхдүүд маань их баяртай байгаа. Командлалаас хавар, намартаа алба хаагчдадаа зарим модыг үрсэлгээгээр тараадаг учраас хашаандаа аваачиж тариад, өнөөдөр үр шимийг нь харсандаа олзуурхаж байна” гэсэн бол Л.Пүрэвбаяр “Тарьсан модоо ургахыг харах нь хүнд амар амгалан, тайван байдлыг бэлэглэдэг юм билээ. Миний бие командлалд гадна талбайн үйлчлэгчээр ажилладаг ба бүрэлдэхүүнийхээ тарьсан модны усалгааг хийж, ургуулахын төлөө хичээж ирсэн. Хичээл зүтгэл маань байгууллагынхаа гадна орчныг ногоон төгөл болгож, алба хаагчдад ая тухтай орчин бэлэглэж байна” гэв.

    Арга хэмжээний үеэр мөн тус төвийн үйл ажиллагаа, түүнийг дагасан бүтээн байгуулалтыг танилцуулсан бөгөөд командлалын Экологийн албаны дарга, ахлагч дэслэгч Ц.Болдсайханы өгсөн мэдээллээр “Мод үржүүлгийн төв” нь 2021 оны зургаадугаар сард байгуулагдснаас хойш навчит болон шилмүүст моддыг үрсүүлж, 500 мянга гаруй суулгацыг бэлтгэжээ. Бэлтгэсэн суулгацыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хуваарилж, хувийн хашаа байшин, зуслангийн хашаатай бүрэлдэхүүндээ мод тарихад нь дэмжлэг үзүүлж, тарааж өгдөг юм. Цаашдаа тус төвийнхөн Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд мод тарих, арчлах арга ухааныг заадаг сургалтын том бааз болох, алба хаагчдын хамт олон болон гэр бүлээрээ зорин ирдэг цэцэрлэгт хүрээлэн болох зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450