• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, БЭЛТГЭЛЭЭР ХАЛАГДСАН ТОРГОН МӨЧ
Нийтэлсэн: 2023-10-16 17:50:49
Үзсэн: 84

БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, БЭЛТГЭЛЭЭР ХАЛАГДСАН ТОРГОН МӨЧ
Нийтэлсэн: 2023-10-16 17:50:49 Үзсэн: 84



     Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар ангид 2022-2023 оны сургуулийн жилд хугацаат цэргийн алба хаасан түрүүч, байлдагч нар энэ сарын 14-ний өдөр ангийн байлдааны тугандаа хүндэтгэл үзүүлж, бэлтгэлээр халагдлаа.

     Дайчид алба хаах хугацаандаа Улс эх орны бүтээн байгуулалтад манлайлан оролцож Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь гэрэлт цамхгийн суурь бетон цутгах ажил, “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал” барих төслийн талбайн цутгалтын ажил, үерийн ус өнгөрүүлэх хоолойн барилга угсралтын ажил, намрын ургац хураалт зэрэг ажлуудад томилогдон албан үүргээ нэр төртэй хаасан юм.

     Ангийн захирагч хурандаа Ц.Амарсайхан хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж цэргийн эрдэмд шамдан суралцаж үүргээ нэр төртэй, үр бүтээлтэй, үлгэр жишээ гүйцэтгэсний зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд анги байгууллагынхаа яруу алдарт дайчин замналыг өндөрт өргөж ирсэн та бүхэндээ гүнээ талархаж байна. Цаашид та бүхэн цэргийн алба хаасан хэмээх энэ үнэт зүйлээрээ үргэлж бахархаж цэргийн албаны давуу талуудыг ард иргэдэд зөв сурталчлан таниулах нь та бүхний нөлөө ихээхэн чухал билээ гээд баяр хүргэв.

     Хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлөн түрүүч С.Даваажаргал хугацаат цэргийн алба хаах энэ хугацаанд бид тэсвэр хатуужилтай, эх оронч үзэлтэй, өөрийгөө дайчлан суралцдаг, хөдөлмөрлөдөг, хүнээс үг хүлээн авч чаддаг, цэргийн мэдлэгтэй, олон найз нөхөдтэй боллоо. Бидний эзэмшсэн сурсан бүхэн амьдралд минь арвин туршлага болж хамт алба хаасан нөхөд, анги хамт олноо хэзээ ч мартагдахгүй дурсамж болон сэтгэлд уяатай хоногшин үлдэх болно гэв.

    2022-2023 онд суралцах хугацаанд цэргийн хэргийн мэдлэгээ дээшлүүлэн давхар Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд барилгын цахилгаанчин, мужаан, арматурчин, гагнуурчин, авто кузовын засварчин мэргэжлээр нийт 24 хугацаат цэргийн алба хаагч суралцан мэргэжлийн үнэмлэх, III зэрэгтэй төгссөн.

    Энэ үеэр албаа үлгэр жишээ хаасан зарим хугацаат цэргийн алба хаагчдад ангийн захирагчийн тушаалаар түрүүч, дэд түрүүч цол олгож, “Онц сурлагатан”, “Онц буудагч”, “Тамирчин дайчин”, ангийн 50 жилийн ойн медаль, ангийн байлдааны дэлгээ тугийн өмнө авхуулсан гэрэл зургийг дурсгал болгон ар гэрт нь талархлын захидал илгээх, зургийн цомог хадгалуулах зэргээр урамшуулав.

    Мөн энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдаас 5 байлдагчид Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу дэд ахлагч цол олгогдсон. Бэлтгэлээр халагдаж байгаа хугацаат цэргийн алба хаагчид энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд ангийн тавиулангийн байрлалд улиас 50 ширхэг, бургас 25 ширхгийг тарьсан нь онцлог үйл явдал болов.

    Энэхүү мөчид нэгэн түүхэн хугацаат цэргийн албанаас ахлагчийн эгнээнд шилжиж буй дэд ахлагч цол олгогдсон Л.Эрхэмбаяр найз охиндоо гэрлэх санал тавьж гэнэтийн бэлэг барив. Дэд ахлагч Л.Эрхэмбаярынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450