• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТОРГОН ЦЭРГҮҮДЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ҮДЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-16 17:46:15
Үзсэн: 82

ТОРГОН ЦЭРГҮҮДЭЭ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ҮДЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-16 17:46:15 Үзсэн: 82



    Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2022 онд хугацаат цэргийн албанд татагдсан цэргийн алба хаагчид 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн бэлтгэлээр халагдлаа.

    Бэлтгэлээр халагдаж буй түрүүч, байлдагч нарыг үдэх хүндэтгэлийн арга хэмжээнд “Хүндэт харуул” ТББ-ын тэргүүн бэлтгэл хурандаа Г.Булган, 1992-1993 онд тус ангид хугацаат цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнүүд хүндэт зочноор оролцлоо.

   Ангийн захирагч хурандаа М.Болдбаатар “Амьдралын их далайд гарч ажил хөдөлмөрөө эрхлэн явахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, анги байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж, иргэдэд эергээр сурталчилж, дайчин замналтай төрийн торгон цэргийн ангид алба хааснаараа бахархан явах учиртай” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

    Цэргийн алба хаагчдыг төлөөлж Хүндэт харуулын тусгай ротын байлдагч Ж.Батжил хэлсэн үгэндээ “Цэргийн албанд сурсан, мэдсэн зүйлээ туулж өнгөрүүлэх амьдралынхаа тулгуур багана нь болгож, зөв сэтгэлгээтэй, гэгээлэг үйлстэй, эх орныхоо төлөө үнэнч шудрагаар хөдөлмөрлөсөн иргэн байцгаая” хэмээн дайчин нөхдөө уриаллаа.

    Түүнчлэн цэргийн албаа үлгэр жишээ хааж Төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа, БХЯ, ЗХЖШ-ын болон ангийн байрлалыг хамгаалах үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн зарим цэргийн алба хаагчдыг ангийн захирагчийн тушаалаар шагнаж урамшуулсан юм.

    Үргэлжлүүлэн “Халагдах цэргийн вальс” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр хугацаат цэргийн алба хаагчдад баяр хүргэж ангийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, салбарын офицер, ахлагч нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.    Уг хүндэтгэлийн ажиллагаа нь хугацаат цэргийн алба хаагчдын ангиараа бахархах сэтгэлээр дүүрэн өндөрлөсөн юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450