• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИ БАРИЛГАЧИН ДАЙЧДАА ХҮНДЭТГЭН ҮДЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-16 17:43:06
Үзсэн: 79

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИ БАРИЛГАЧИН ДАЙЧДАА ХҮНДЭТГЭН ҮДЛЭЭ
Нийтэлсэн: 2023-10-16 17:43:06 Үзсэн: 79



       Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 2022 онд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах, ангийн Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн “Баганат” талбайд зохион байгууллаа.

      Энэ үеэр тус ангийн захирагч хурандаа Ц.Батхүү хэлсэн үгэндээ “Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хат суусан эрчүүд болон төлөвшсөн гэдэгт итгэлтэй байнаа. Цэрэг хүний цэх шулуун, шударга, тууштай зан чанарыг эзэмшиж, зүрх сэтгэлд тань тусгаар тогтнол, эх орны үнэ цэн үүрд орших дархлаа сууж, бие бялдрын хувьд эрүүл чийрэг, өв тэгш хөгжин хойч үедээ үлгэр дуурайл болж чадлаа” гэдгийг онцлоод албаа нэр төртэй хаасан дайчдад халуун баяр хүргэв.

        Энэ үеэр албан үүргээ үлгэр жишээчээр хааж сурлага, сахилгаараа хамт олноо манлайлсан зарим байлдагч нарт цэргийн цол олгож, Байлдааны тугийн дэргэд авхуулсан зургийг нь дурсгал болгон хадгалуулав.

         Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ажиллагаанд зориулж энэ сарын 13-ны өдөр “Халагдах цэргийн вальс” хүндэтгэлийн цэнгүүнийг ангийн байрлалд зохион явууллаа.

         Энэхүү ёслолын ажиллагааг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хугацаат цэргийн албаа хааж, бэлтгэлээр халагдаж буй дайчдад дурсгалын зүйл гардуулсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450