• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа Х.ЭНХБОЛД: ЭХ ОРНЫ ХҮҮДЭЭ БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2023-10-16 17:30:05
Үзсэн: 74

Хурандаа Х.ЭНХБОЛД: ЭХ ОРНЫ ХҮҮДЭЭ БАЯРЛАЛАА
Нийтэлсэн: 2023-10-16 17:30:05 Үзсэн: 74



       Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2023 онд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах, байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 10 дугаар сарын 14 ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа.

     Энэ үеэр тус ангийн захирагч хурандаа Х.Энхболд хэлсэн үгэндээ "Юуны өмнө албаа нэр төртэй хаасан та бүхэндээ баяр хүргэж, бас баярлалаа гэж хэлье" гэдгийг онцлов. Мөн "Түүхт 100 жилийн намтар түүхтэй домогт Ховдын хороонд алба хаасанаараа та бүхэн үргэлж бахархаж яваарай, та бүхэн маань алба хаах хугацаандаа цэргийн сургалт бэлтгэлд хурдан шуурхай суралцаж, байлдааны буудлага, олон шалгалт, шүүлэгт хамрагдаж амжилт гаргасан төдийгүй олон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Та бүхний дундаас анх удаа 17 ахлагч, 11 цэргийн гэрээт албанд улиран Зэвсэгт хүчний энэ үеийн нэгэн шинэ боловсон хүчин болж үлдэж байгаа нь бид бүхний хувьд баяртай байна" хэмээв.

     Мөн энэ үеэр албаа үлгэр жишээ хаасан зарим байлдагч нарт албан тушаалын зэрэглэлийн ахлах байлдагч, дэд түрүүч цол олгосон ба байлдагч Х.Бахжанатыг "Онц сурлагатан" тэмдгээр, байлдагч Ш.Орынбек, М.Сумьяа, Д.Сүхбаатар, Б.Баасандорж, Б.Гандорж, Х.Хамза, А.Ердаулет нарыг "Тамирчин дайчин" тэмдгээр шагнасан бол дэд түрүүч Ш.Билэгт, ахлах байлдагч Б.Алтанбагана нарыг ангийн түүхт 100 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнаж урамшууллаа.

     Энэхүү Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааны дараа “Халагдах цэргийн вальс”-цэнгүүнийг зохион байгуулж, энэ үеэр албад, салбарууд шилдэг байлдагч, түрүүч нарыг дурсгалын зүйлээр шагнасан юм.

    Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгаас зохион байгуулсан мод тарих ажилд ангийн бие бүрэлдэхүүн, халагдах дайчид бүрэн хамрагдаж 1000 улиас, 2050 хайлаас тарьж, цөлжилтийн эсрэг байгаль эх дэлхийдээ томоохон нэгэн үйлийг бүтээв.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450