• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АЛБА ХААНГАА МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ӨВӨРТЛӨВ
Нийтэлсэн: 2023-10-16 17:24:07
Үзсэн: 78

ЦЭРГИЙН АЛБА ХААНГАА МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ӨВӨРТЛӨВ
Нийтэлсэн: 2023-10-16 17:24:07 Үзсэн: 78



      БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Байлдааны гавьяаны Улаан тугийн болон Алтангадас одонт Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн алба хаасан дайчид Байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.

     Энэ үеэр албаа үлгэр жишээ хааж, цэц мэргэн байж, цэрэгжлийн спорт уралдаан тэмцээнд тэргүүлж, дайчин нөхдөө манлайлсан 30 гаруй хугацаат цэргийн алба хаагч “Онц буудагч”, “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” тэмдгээр энгэрээ мялаалгав. Хүндэтгэлийн арга хэмжээнд хамтран ажиллагч зарим байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирсэн бөгөөд ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Политехник коллежийн захирал н.Лхагвасүрэн цэргийн албаа хаангаа мэргэжил эзэмшсэн хугацаат цэргүүдэд боловсролын гэрчилгээг ёслол төгөлдөр нь гардуулж өглөө.

      “Ойжуулагч”, “Тракторын механикч” мэргэжлээр 40 гаруй хугацаат цэргийн алба хаагч суралцсан ба бэлтгэлээр халагдах хүндэтгэлийн үеэр гэрчилгээгээ гардан авсан нь баяр дээр баяр нэмэв.

       Дайчин нөхдөө төлөөлөн дэд түрүүч Б.Ананд домог түүхтэй 8 дугаар морьт дивизийн залгамж халаа болсон тус ангид хугацаат цэргийн алба хааснаараа бахархаж байна гээд нутаг нутгийн олон аав, ээжийн хөвгүүдийг цог жавхлантай, цовоо сэргэлэн болгон хүмүүжүүлж, цэргийн эрдэмд шамдан сургасан офицер, ахлагч нартаа баярлалаа гээд чин сэтгэлийн үгээ илэрхийлсэн юм.

      Төгсгөлд нь ангийн бие бүрэлдэхүүн дайчин хөвгүүддээ “Амьдралын их харгуйд сүүдэр бүү байг, алтан шар зам нь мөнхөд өлзийтэй дардан байг” гээд “Халагдах цэргийн вальс” цэнгүүнийг зохион байгуулсан юм. 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450