"Мод тарих үндэсний өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хамт олон байгалийг нөхөн сэргээж, хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон талт ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Үхрийн нүд жимсний төгөл” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үхрийн нүд зэрэг жимсний мод 60 ширхэг суулгацыг алба хаагчид ангийн байрлалд энэ сарын 13-ны өдөр тарив.
Мөн Булган аймгийн ЗДТГ, Булган аймгийн Биеийн тамир, спортын газраас “Иргэдийн спортын наадам-2023” цогцолбор тэмцээнийг энэ сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулав. Наадамд 15 сум, 1 тосгоны төрийн байгууллагууд хамрагдаж, спортын таван төрлөөр өрсөлдсөн бөгөөд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан чамгүй амжилттай оролцлоо.
Эмэгтэй цэргийн алба хаагчид сагсан бөмбөгөөр мөнгө, волейболын төрөлд хүрэл, эрэгтэй цэргийн алба хаагчид сагсан бөмбөгөөр хүрэл, олс таталтаар мөнгө, багийн нэгдсэн дүнгээр гутгаар байр эзэлсэн юм.