• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГТГЭЛИЙНХЭН ЭРХЭМ ДАЙЧДАА БЭЛТГЭЛЭЭР ХАЛЖ, УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-16 11:56:10
Үзсэн: 80

НЭГТГЭЛИЙНХЭН ЭРХЭМ ДАЙЧДАА БЭЛТГЭЛЭЭР ХАЛЖ, УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-10-16 11:56:10 Үзсэн: 80



     Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн сүүлийн өдрүүдэд төлөвлөгөөт ажил арга хэмжээ өрнүүн их, алба хаагчдын хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Тухайлбал, нэгтгэлийн удирдах бүрэлдэхүүнтэй онол, арга зүйн цугларалт 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэхүү цугларалтаар ангийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр Зэвсэгт хүчний 2022-2023 сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн дүнг танилцуулж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар яригдсан мэдээ мэдээллийг бүрэлдэхүүнд хүргэлээ. Нэгтгэлийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа И.Эрдэнэсүрэн “Өөрчлөлтийн менежментийг цэргийн сургалт бэлтгэлтэй уялдуулах нь”, доктор профессор, бэлтгэл дэд хурандаа Д.Отгонцэцэг “Хүний хөгжил төлөвшил хандлага”, нэгтгэлийн ахлагч тэргүүн ахлагч Н.Энхбаатар “Удирдахын ухаан, орчин үеийн дайн байлдааны чиг хандлага” зэрэг олон сэдвээр илтгэл тавигдаж, төгсгөлд нь алба хаагчдын манлайлал, байгууллага болон хувь хүний соёл сэдвээр нээлттэй ярилцаж, үр дүнтэй цугларалт болж чадсан юм.

     Мөн 10 дугаар сарын 13-ны өдөр тус нэгтгэлд 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн алба хаасан дайчдыг бэлтгэлээр халах, Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

     Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргийн дагуу хугацаат цэргийн албаа хааж, бэлтгэлээр халагдаж буй дайчдыг урамшуулж, дайчин нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээ боллоо. Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан байлдагч Б.Билэг-Эрдэнэд дурсгалын зураг илгээсэн нь түрүүч, байлдагч нарт ихэд таалагдав. Нэгтгэлийн удирдлагууд “Монгол Улсын иргэн бүр эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах нэн хариуцлагатай үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж, яг нэг жилийн өмнө 100 жилийн баялаг түүх, дайчин замналтай эгнээнээсээ Монгол Улсын 10 баатар төрүүлсэн түүхэн замналтай нэгтгэлийн босгоор алхан орсон дайчдаараа бахархаж байна. Амьдралын их далайд гарч, ажил хөдөлмөрөө эрхлэн явахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа нэгтгэлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, ард иргэдэд эергээр сурталчилж яваарай” хэмээн захиад байлдагч Д.Баттүшиг, А.Алтанхуяг, Б.Мөнх-Алдар, Б.Сүхбат, Б.Цэрэнпүрэв, С.Дөлгөөн, дэд түрүүч Х.Ариунболд нарыг онцгой сайн дайчид байсныг дурсаж, бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс аян замын ерөөл өргөв. Мөн энэ үеэр байлдагч Д.Баттүшиг дайчин нөхдөө төлөөлж үг хэлсэн бол соёл хүмүүжлийн зааварлагч М.Цэрэнпагам “Амрагийн дуу”-гаар бэлэг барилаа.

    Энэхүү арга хэмжээний төгсгөлд “Халагдах цэргийн вальс” хүндэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явагдав. Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга Э.Билэгсайхан бэлтгэлээр халагдаж буй дайчдад алба хаасан нэг жил нь үнэтэй, хүндтэй цаг хугацаа байсныг тодотгож, нэгтгэлийн түүхт 100 жил, Дайчилгаатай болон орон нутгийн хамгаалалт хариуцсан нэгжүүдийн хамтарсан сургууль, нэгтгэлийн хээрийн гаралт, тактикийн хээрийн сургууль, нэгтгэлийн “Зуун жилийн дуулал” тоглолт, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах уралдаан тэмцээн гээд олон арга хэмжээнд оролцож, сурсан, мэдсэн, нөхөрлөсөн, бахархсан түүхэн нэг жил байсан шүү гээд баяр хүргэсэн юм. 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450