• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛАГДАХ ЦЭРГИЙН ВАЛЬС
Нийтэлсэн: 2023-10-16 11:50:49
Үзсэн: 71

ХАЛАГДАХ ЦЭРГИЙН ВАЛЬС
Нийтэлсэн: 2023-10-16 11:50:49 Үзсэн: 71



     Хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2022 оны II ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ажиллагаанд зориулж энэ сарын 13-ны өдөр “Халагдах цэргийн вальс” хүндэтгэлийн цэнгүүн арга хэмжээг ангийн байрлалд зохион явууллаа.

    Тус арга хэмжээнд Эм зүйн шинжлэх ухааны сургуулийн 40 гаруй оюутан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын үлээвэр найрал хөгжмийн салааны хамт олон урилгаар ирж энэхүү ажиллагаанд мэндчилгээ дэвшүүллээ.

    Цэнгүүний арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Ч.Эрдэнэболд үг хэлж цэргийн албаа үлгэр жишээч хаасан зарим цэргийн алба хаагчдад талархлын захидал гардуулан баяр хүргэсэн юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Дэслэгч Н.Азжаргал

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74674
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69609
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50450