• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ ЦЭРГҮҮД “МИАТ” ТӨХК-НИЙ АГААРЫН ХӨЛГӨӨР АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНЫГ ЗОРИНО
Нийтэлсэн: 2023-10-12 10:56:56
Үзсэн: 105

МОНГОЛ ЦЭРГҮҮД “МИАТ” ТӨХК-НИЙ АГААРЫН ХӨЛГӨӨР АЖИЛЛАГААНЫ ГАЗАР ОРНЫГ ЗОРИНО
Нийтэлсэн: 2023-10-12 10:56:56 Үзсэн: 105



        Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг энэ сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

       Уулзалтаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 21 жилийн хугацаанд энхийг сахиулагчдаа ажиллагааны газар оронд хүргэх, эргүүлэн татах ажиллагааг гадаадын нислэгээр гүйцэтгэдэг байсан. Энэ мөчөөс Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч компаниар тээвэрлэх болсонд баяртай байна. Энэ нь Үндэсний агаарын тээврийг хөгжүүлэх төрийн бодлогод нийцэж байгаа юм.

        Мөн “МИАТ” ТӨХК-ний захирал Б.Мөнхтамир Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах, Монгол цэргүүдээ тээвэрлэх болсонд баяртайгаа байгаа илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Талууд цаашид “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурж баталгаажууллаа.

                                                                                                                                                                                                                                                                                                                                           Хошууч Э.ГАНБАЯР

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449