• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2023-10-11 15:28:15
Үзсэн: 75

ЧОЙБАЛСАН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2023-10-11 15:28:15 Үзсэн: 75



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийн гуравдугаар шатны үзлэг Дорнод аймагт 10 дугаар сарын 9-13-ны энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж байна.

      Тус үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг ахалж буй ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор Чойбалсан цэргийн хүрээний мөрдэст эмэгтэйчүүдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд тэрээр сонсогчоос бригадын генерал цол хүртэлх өөрийн ажил амьдрал, энхийг сахиулах ажиллагаа болон НҮБ-ын Төв штабт үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамжаасаа хуваалцсан юм. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин, цаашлаад даян дэлхийн энхийн үйлсэд эмэгтэй цэргийн алба хаагчдын гүйцэтгэх үүрэг, оруулж буй хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

      Түүнчлэн Дорнод аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын нэгдмэл байдал, ажлын уялдаа холбоог сайшааж, албанд нь өндөр амжилт, амьдралд нь эрүүл энхийг хүсэн ерөөв. Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн бригадын генерал Г.Болор мөн өдөр Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцсан юм.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449