• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДОРНОД ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-09 11:27:59
Үзсэн: 107

ДОРНОД ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХЭН ТҮВШИН ТОГТООХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-09 11:27:59 Үзсэн: 107



      Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүний ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох гуравдугаар шатны үзлэг өнөөдөр Дорнод аймагт эхэллээ.

     Дорнод аймгийн цэргийн хүрээний алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж байгаа түвшин тогтоох үзлэгийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болороор ахлуулсан ажлын хэсгийнхэн зохион байгуулж байна. Үзлэг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, биеийн зохистой харьцаа, ёс зүй, сэтгэл зүйн болон дүрэмч, жагсаалч байдал зэргээр явагдаж байна.

     Үзлэгийн ач холбогдол нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулахад чиглэж байгаа юм.

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449