• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-05 21:50:52
Үзсэн: 110

МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-10-05 21:50:52 Үзсэн: 110



    Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэл хариуцсан албан тушаалтнуудын 2023 оны "Мэргэжил арга зүйн цугларалт" өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Цугларалтын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ болон Төрлийн цэргийн командлал, удирдах газрын сургалт, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга нар оролцож байна.

    Энэхүү мэргэжил, арга зүйн цугларалт нь Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтын дараагаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Цугларалтад Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын захирагчийн орлогч, сургалтын албаны дарга /офицер/нар , соёл хүмүүжлийн офицерууд, сэтгэл зүйн хангалтын офицерууд, биеийн тамир спортын офицерууд болон цэргийн гардан тулаан, амьд гарах арга ухааны сургагч багш нар хамрагдаж байна.

     Цугларалт"Цэргийн сургалт бэлтгэлийн менежментийн өөрчлөлт ба арга зүй" сэдвээр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд хоёр өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74673
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69608
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50449