• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САЛБАРАА СУРТАЛЧЛАХ АЖИЛД ИДЭВХ ЗҮТГЭЛ ГАРГАСАН ЗАРИМ АЛБА ХААГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
Нийтэлсэн: 2023-09-26 09:26:40
Үзсэн: 106

САЛБАРАА СУРТАЛЧЛАХ АЖИЛД ИДЭВХ ЗҮТГЭЛ ГАРГАСАН ЗАРИМ АЛБА ХААГЧИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
Нийтэлсэн: 2023-09-26 09:26:40 Үзсэн: 106



    Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах, иргэд, хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Архангай аймагт үргэлжлэн явагдаж буй “Бидний бахархал” төслийг хэрэгжүүлэн эрхэлсэн ажил албандаа идэвх зүтгэл гарган үүрэг гүйцэтгэж буй зарим алба хаагчдад цэргийн цол, салбарын шагнал болон дурсгалын зүйл гардууллаа.

    Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар I” медалиар ЦДБЭЧ-ын Найрал дууны албаны дуучин ахлах ахлагч Г.Ганцогт, “Дайчин алдар II” медалиар Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин ахлах ахлагч П.Баасандагва, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Танкийн батальоны мотобуудлагын ротын салааны захирагчийн орлогч, тасгийн захирагч ахлах ахлагч Г.Цэвэгмэд, “Дайчин алдар III” медалиар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Төрийн болон цэргийн ёслол хариуцсан офицер ахлах дэслэгч А.Ууганбаяр, БХЯ-ны бэлэг, дурсгалын зүйлээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын дэд ахлагч Э.Тэмүүжин, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Танкийн батальоны Мотобуудлагын ротын тасгийн захирагч дэд түрүүч Б.Оюунбаатар, тогооч Ц.Анхтуяа нарын алба хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд шагналыг БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, бригадын генерал П.Пүрэвбазар нар гардууллаа.

         Түүнчлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол олгогдсон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Артиллерийн дарга хошууч Н.Баярсайханд цолыг нь гардуулан өгч, ажил амьдралд нь амжилт хүссэн юм.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Хошууч Э.БАТЖАРГАЛ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74672
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69607
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50448