• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2023-09-19 11:43:50
Үзсэн: 99

ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2023-09-19 11:43:50 Үзсэн: 99



    Энэ сарын 17-ны өдөр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны өмнөх сургалтад хамрагдаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 13 дугаар ээлжийн цэргийн багаас томилогдсон эмнэлгийн бүрэлдэхүүн Төв аймгийн Алтанбулаг сумын зарим малчин айл өрхийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгууллаа.

    Энэхүү эмнэлгийн бүрэлдэхүүн арван өрхийн бүх насны 100 гаруй иргэдийг амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулан өндөр настай хүмүүсийн даралт, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхэд хяналт тавьж шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм.

    Хөдөө, орон нутгийн айл өрхийн иргэдийн хувьд гэр бүл, мал аж ахуйгаа орхиод эмнэлэгт үзүүлэх, тусламж авах боломж бололцоо бага байдаг учир хүрэлцэн ирж үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог хийж өгсөн цэргийн багийн бүрэлдэхүүнд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

   Мөн энэ үеэр эмнэлгийн тусламж үзүүлсэн өрх айл бүртээ “Соёмбо” сониныг тарааж Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах ажлыг зохион байгууллаа. Цаашид цэргийн багаас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн төрөл бүрийн сайн үйлсийн аянуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

                                                                                                                                                                                         Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447