ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД
Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах үйлсэд нэр төртэйгөөр зүтгэж буй эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, түрүүч, байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхэн яруу алдарт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Энэхүү түүхт 90 жилийн хугацаанд Хил хамгаалах байгууллагын үе үеийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн төр, засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, хилийн халдашгүй, дархан байдлыг батлан хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
Тэрчлэн Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч нар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бүрэлдэхүүнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсний зэрэгцээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан сургалт дадлага, уралдаан, тэмцээнийг зохион байгуулах ажилд идэвх санаачилгатай оролцсоор байгаад чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Хилийн тэнгэр цэлмэг байж, хилчдийн алдар гавьяа, амжилт ололт үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА