• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.ӨСӨХБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨРЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, БИЦУГ-ЫН УДИРДЛАГА БОЛОН НЭГТГЭЛ, АНГИЙН ЗАХИРАГЧ НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2023-07-25 13:56:51
Үзсэн: 277

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.ӨСӨХБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨРЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, БИЦУГ-ЫН УДИРДЛАГА БОЛОН НЭГТГЭЛ, АНГИЙН ЗАХИРАГЧ НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2023-07-25 13:56:51 Үзсэн: 277



      Энэ сард Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн Улсын хэмжээнд явагдсан цөөнгүй арга хэмжээ болох Нийслэл хотод үүссэн үерийн уршгийг арилгах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажилд дэмжлэг үзүүлсний зэрэгцээ Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд Зэвсэгт хүчнээс өргөн бүрэлдэхүүнээр оролцож тавигдсан үүргээ амжилттай биелүүлснийг уулзалтын эхэнд онцоллоо.  

     Уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын штабын ахлагч тэргүүн ахлагч Б.Баасан, БИЦУГ-ын удирдлага, “Улаанбаатар” цэргийн хүрээний нэгтгэл, ангийн захирагч нар танхимаар, Төрлийн цэргийн командлалын удирдлага болон хөдөө орон нутгийн захирагч нар цахимаар оролцлоо.

     Цаашид хэрэгжүүлэх цаг үеийн ажил арга, хэмжээг тодотгож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан цэргийн алба, нууц хадгалалт, хамгаалалт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, харуул, хоногийн манаа болон томилгоот бүлгийн үүрэг гүйцэтгэлт, хугацаат цэргийн алба хаагчид болон оюутан цэргийн сургалт бэлтгэлд онцгой анхаарч өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллахыг нэгтгэл анги, байгууллагын захирагч, штабын дарга нарт үүрэг болголоо.

 

 

ЗХЖШ-ЫН АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН АЛБАНЫ ХЭЛТЭС

 

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447