• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН АЖЛЫН УУЛЗАЛТЫГ ЗХЖШ-Т ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-07-21 14:46:40
Үзсэн: 209

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН АЖЛЫН УУЛЗАЛТЫГ ЗХЖШ-Т ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-07-21 14:46:40 Үзсэн: 209



       Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагын удирдлагын ажлын уулзалтыг 2023 оны 7 дугаа сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт зохион байгууллаа.

     Ажлын уулзалтад ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч бригадын генерал Х.Лхагвасүрэн, Дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Р.Чингис, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга хурандаа Б.Нандинболор болон ЗХЖШ-ын удирдлага, холбогдох албаны бүрэлдэхүүн оролцлоо.

      Энэхүү уулзалтаар Төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцож, уулзалтын төгсгөлд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Төрийн цэргийн байгууллагуудын удирдлагад үүрэг чиглэл өгөв.

                                                                                                                ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447