• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛЭГ АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-06-13 11:07:21
Үзсэн: 174

ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛД СЭТГЭЛ ЗҮЙН БҮЛЭГ АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2023-06-13 11:07:21 Үзсэн: 174



     ЗХЖШ-ын Суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээгээр ахлуулсан Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажиллав. Сургалтыг баг, хамт олны оролцоонд суурилсан дасгал ажил, тоглоом, бүлгийн хэлэлцүүлэг зэрэг шинэлэг аргаар зохион байгуулсан юм. Энэ үеэр хурандаа Ү.Хүрлээ Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх тавьсан мэдээлэлдээ “Зэвсэгт хүчний ирээдүйн өнгө төрх нь та бидний сэтгэл зүйн тогтвортой байдлаас шалтгаална” хэмээсэн нь энэхүү сургалтын гол “түлхүүр” болсон юм.

    Энэхүү хөдөлгөөнт бүлэг нь алба хаагчдаас хувь хүний сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, сэтгэлийн хямрал, стресс зэрэг сэтгэл зүйн багц судалгааг авсны зэрэгцээ “Бүлэг, багт би хэн бэ?”, “Харилцааны хэв шинж”, “Харилцааны хэлбэр”, “EQ” зэрэг чадваруудыг тодорхойлох сорилыг авсан юм.

    Мөн сэтгэл зүйн байдал, тулгамдаж байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийж, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг өгсөн нь анги, хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

                                                                                                                                                                               О.ЭГШИГЛЭН

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447