• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-06-06 14:56:21
Үзсэн: 160

ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГЫН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2023-06-06 14:56:21 Үзсэн: 160



       Монгол Улсын Зэвсэгт хүчин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний Сургалтын хөдөлгөөнт бүлэгтэй хамтарсан сургалт, дадлагын нээлтэд зориулсан ёслолын ажиллагааг 6 дугаар сарын 6-ны өдөр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байрлалд зохион байгуулав.

       “Тээврийн хэрэгсэлтэй эргүүл хийх үеийн гар хийцийн тэсрэх бөмбөгийн аюул, заналхийллээс сэрэмжлэх, хяналт үйлдэх” сэдэвт энэхүү сургалт, дадлагын нээлтийн ёслолд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Б.Буяндэлгэр, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Россбах, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны бие төлөөлөгч Клаус Ломанс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга дэд хурандаа Прэссэнтин нар болон сургалт дадлагад оролцож байгаа хоёр улсын цэргийн алба хаагчид оролцсон юм.

     Энэ үеэр ЗХЖШ-ын АУГ-ын дарга хурандаа Д.Дугаррагчаа хэлсэн үгэндээ “1993 оноос эхэлсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын цэргийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаа бөгөөд энэ удаагийн хамтарсан сургалт, дадлага нь манай Зэвсэгт хүчний цэргийн инженерийн мэргэжлийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхийн сацуу даян дэлхийн энхийн төлөөх Монгол Улс-ХБНГУ-ын ирээдүйн цэргийн хамтын ажиллагааны нэгэн гол чиглэл болно гэдэгт бид итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

     Мөн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга дэд хурандаа Прэссэнтин “Бидний сургалтын гол зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дараагийн төлөвлөгөөт НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний ажиллагааны өмнөх бэлтгэлд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино” гэдгийг тодотгосон юм.

                         Энэхүү нээлтийн ёслолын ажиллагааны төгсгөлд ЦДБЭЧ-ын бие бүрэлдэхүүний уран бүтээлийн тоглолтыг өргөн барилаа.

                                                                              Хошууч Э.ХАШЦАХИУР (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447