Энэ сарын 30-ний өдөр ЗХЖШ, Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн бие бүрэлдэхүүнтэй “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх” зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгууллаа. Мөн энэхүү дадлага, сургуульд Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн багш нар, уг сургалтад хамрагдаж буй офицер, ахлагч нар хамрагдав.
ЗХЖШ, Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн бие бүрэлдэхүүнийг газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуульд бүрэн хамруулах, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ажиллах дараалал, зарчмыг мөрдүүлж хэвшүүлэх, жигдрэлтийг хангах зорилгоор уг дадлага, сургуулийг зохион байгуулсан юм.
Дадлага, сургуулийн үеэр зарлан мэдээллийн дохиог хүлээн авах, бие бүрэлдэхүүнд шуурхай хүргэх, харуул хамгаалалтыг хүч нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, албаны өрөө, танхимд “Нуугд, суу, хүлээ” зарчмыг баримтлан өөрийгөө хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгийн үед дэмжлэг үзүүлэх томилгоот хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аюулгүйн гарцаар цугларах байранд гарах, бие бүрэлдэхүүнийг бүртгэх, дараагийн ажиллагаанд шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэв.
Төгсгөлд нь нийт бие бүрэлдэхүүнийг тодотгож, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа дадлага, сургуулийн дүнг гаргаж, зааварчилгаа өгөх ажлыг зохион байгууллаа.
Хурандаа Б.ОТГОНБАЯР