Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгаас Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн буудлага, саадын зурвас, цэрэг-спортын цогцолбор зуны олон төрөлт тэмцээнийг 5 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.
Тэмцээнд Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, 40 гаруй нэгтгэл ангийн 600 гаруй тамирчин дайчид цэц мэргэн, биеийн тамирын бэлтгэлжилт, хурд хүч, тэсвэр хатуужлаа байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд сорьж, аваргуудаа тодруулав. Энэ нь уралдаан тэмцээнээс гадна хамтарсан сургалт бэлтгэл, харилцан туршлага солилцсон, нэгнээсээ суралцсан үнэтэй цаг хугацаа болж, тамирчин дайчдын өрсөлдөөн ширүүн байж, ур чадвар нэмэгдсэнийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Тэмцээний хаалтын ёслолд ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдлагын бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч оролцож, шилдгүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Уригдсан зочид, удирдлагууд болоод тамирчин дайчдад тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ талархал илэрхийлээд “Өнөөдөр 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид медаль хүртэж байна Энэ бол сургалт бэлтгэл жигд, тамирчдын хичээл зүтгэл сайн байгаагийнх. Өмнө нь тодорхой тооны ангиуд л илт давуу байдаг байсан бол өдгөө жигд болж байгаа нь олзуурхууштай. Ажлын чиг үүргээсээ хамааран төдийлөн оролцож амждаггүй барилга-инженерийн цэргийн ангийнхан маань хүртэл тамирчдаа сайн бэлтгэж оролцуулсан нь гаргасан амжилтуудаас харагдаж байна” хэмээгээд спортын мастер болон зэрэг цол хүртсэн, нэмсэн алба хаагчдыг тайзнаас дуудаж өргөмжлөв. Спортын мастер цол ахлагч Э.Ирээдүй (330), хошууч Б.Жанчив (345), ахмад Г.Нямжаргал (011) нарт олгогдсоныг гардуулж өгсөн юм.
Мөн энэ өдөр Киргизстан улсад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнээс 11 алт, 11 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Зэвсэгт хүчний алба хаагчдад ЗХЖШ-ын даргын тушаалаар “Биеийн тамирын алдар” медаль, олс таталтын улсын аваргаас алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад “Тамирчин дайчин” медаль, цэрэгжлийн спортын зэрэг цол олгогдож, дайчин нөхөд нь ч алга ташилтаар бэлэг барив.
Буудлагын тэмцээнд амжилт үзүүлсэн зарим алба хаагчид Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллагч, буудлагын спорт сонирхогчдын “Brother Merchants” компаниас тактикийн хувцас, хэрэгсэл сонгон авах эрхийн бичгээр шагнаж, урамшууллаа.
ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба цэргийн хүн гэдэг эрдэм мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилт, ёс суртахуунаараа өв тэгш, цэрэгжлийн спортыг хөгжүүлэгчид байх ёстой. Тийм учраас цэргийн сургалт бэлтгэлд чиглэсэн ажил, арга хэмжээг түлхүү зохион байгуулж байна. Нөгөө талаар албаны манлайлал танаас, надаас, биднээс цаг үргэлж “үнэртэж” байх учиртай. Албаараа бахархах үзэл таны имидж, үлгэрлэл манлайлал таны тодорхойлолт байхад бүх түвшиндээ анхаарах ёстой гээд тэмцээнд амжилт үзүүлсэн болон оролцсон алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.
Эрхэм уншигч та бүхэнд ойлгомжтой байх үүднээс аваргуудын тухай мэдээллийг дараах байдлаар бэлтгэн хүргэж байна.
ЦЭРЭГЖЛИЙН БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД
Автоматын тогтоол буудлага (эрэгтэй):
1.Ахлах дэслэгч Б.Сайнтогтох (016)
2.Ахлах ахлагч У.Төмөрсүх (338)
3.Ахлах ахлагч Б.Бат-Эрдэнэ (189)
Автоматын тогтоол буудлага (эмэгтэй):
1.Сургагч ахлагч Д.Сарангэрэл (119)
2.Ахлах ахлагч М.Ганцэцэг (327)
3.Ахлагч Ө.Солонго (256)
Гар бууны тогтоол буудлага (эрэгтэй):
1.Цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Н.Төгсжаргал (016)
2.Спортын дэд мастер, хошууч Б.Жанчив (345)
3.Цэрэгжлийн спортын дэд мастер, ахмад У.Ганбаатар (337)
Гар бууны тогтоол буудлага (эмэгтэй):
1.Цэрэгжлийн спортын III зэрэг, ахлах ахлагч Х.Бадамцэрэн (015)
2.ОУХМ, хошууч П.Маамуу (345)
3.Ахмад О.Ариунгэрэл (310)
Мэргэн буудагчийн буудлага:
1.Цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах ахлагч Л.Очирбат (350)
2.Ахмад С.Цэрэнчимэд (339)
3.Спортын дэд мастер, ахлах ахлагч Б.Өлзийхишиг (119)
Хамгаалалтын буудлага-гар буу (эрэгтэй):
1.Дэслэгч О.Баатар (150)
2.Спортын дэд мастер, хошууч Б.Жанчив (345)
3.Цэрэгжлийн спортын I зэрэг, ахлах ахлагч Ц.Баясгалан (311)
Хамгаалалтын буудлага-гар буу (эмэгтэй):
1.Дэд ахлагч Б.Мөнгөнхэрлэн (327)
2.Спортын мастер, ахлагч Б.Номин-Эрдэнэ (353)
3.Ахлагч Н.Эрдэнэсувд (119)
Хамгаалалтын буудлага-карбин:
1.Цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч А.Лхагваням (150)
2.Ахлагч Б.Төмөр-Очир (350)
3.Ахлах ахлагч Д.Соёлчхүү (186)
Мэргэн буудагч эрэгтэй баг тамирчдын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016, дэд байрт хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311, гутгаар байрт дэд хурандаа Х.Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийнхан манлайлав.
Эмэгтэй баг тамирчдын нэгдсэн дүнгээр алтан медалийг хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 345, мөнгөн медалийг хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай Зэвсэгт хүчний 065, хүрэл медалийг хурандаа Д.Бямба захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дайчид хүртлээ.
СААДЫН ЗУРВАСЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД
Офицер (эрэгтэй):
1.Цэрэгжлийн спортын мастер, дэслэгч М.Билгүүн (084)
2.Цэрэгжлийн спортын дэд мастер, ахмад Н.Сугаржав (311)
3.Спортын мастер, дэслэгч Н.Зугдарбямба (124)
Офицер (эмэгтэй):
1.Цэрэгжлийн спортын III зэрэг, ахмад Ц.Гэрэлтуяа (013)
2.ОУХМ, ахмад Н.Ууганцэцэг (311)
3.Цэрэгжлийн спортын I зэрэг, ахлах дэслэгч Б.Нангид (013)
Ахлагч (эрэгтэй):
1.Цэрэгжлийн спортын I зэрэг, дэд ахлагч П.Төмөрхүү (310)
2.Дэд ахлагч О.Даваажаргал (311)
3.Цэрэгжлийн спортын дэд мастер, ахлагч О.Нямжав (084)
Ахлагч (эмэгтэй):
1.ОУХМ, ахлагч Э.Ариунтунгалаг (011)
2.ОУХМ, дэд ахлагчТ.Ариунболд (016)
3.Ахлагч Б.Сарангэрэл (013)
Эмэгтэй тамирчдын буухиа төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 065, дэд байрт Зэвсэгт хүчний 016, гутгаар байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийнхан шалгарсан бол эрэгтэй тамирчдын буухиа төрөлд нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 084, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 311, гутгаар байрт Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхан шалгарав.
Тэмцээний багийн дүнгээр эмэгтэйчүүдийн төрөлд хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016, дэд байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай Зэвсэгт хүчний 013, гутгаар байрт хурандаа Ш.Цэрэнбат захирагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчид эзэллээ. Эрэгтэйчүүдийн төрөлд багийн дүнгээр тэргүүн байрт хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150, дэд байрт хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311, гутгаар байрт хурандаа Д.Шинэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан шалгарсныг тайзнаа зарлалаа.
ЦЭРЭГ-СПОРТЫН ЗУНЫ ОЛОН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД
18-30 нас (эрэгтэй)
1.Спортын мастер, ахмад Г.Цэнд-Аюуш (256)
2.Дэд ахлагч О.Даваажаргал (311)
3.Дэд ахлагч С.Адилбиш (353)
18-30 нас (эмэгтэй)
1.ОУХМ, ахлагч Э.Ариунтунгалаг (011)
2.ОУХМ, дэд ахлагч Т.Ариунболд (016)
3.Сонсогч Б.Жаламжав (029)
31-35 нас (эрэгтэй)
1.Цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Х.Гал-Эрдэнэ (284)
2.Цэрэгжлийн спортын I зэрэг, ахлах ахлагч Ч.Эрдэнэбат (326)
3.Ахлах ахлагч Ш.Түвшинбаяр (016)
31-35 нас (эмэгтэй)
1.Ахлагч С.Баярцэцэг (016)
2.Цэрэгжлийн спортын I зэрэг, дэслэгч Н.Ууганцэцэг (013)
3.Цэрэгжлийн спортын I зэрэг, ахлах ахлагч Э.Мөнхтунгалаг (124)
36-40 нас (эрэгтэй)
1.Спортын мастер, ахмад Б.Ариундэлгэр (124)
2.Цэрэгжлийн спортын мастер, хошууч Б.Хэнзээ (015)
3.Цэрэгжлийн спортын мастер, тэргүүн ахлагч Т.Хатантөмөр (311)
36-40 нас (эмэгтэй)
1.ОУХМ, хошууч П.Маамуу (345)
2.Цэрэгжлийн спортын III зэрэг, ахлах ахлагч Э.Оюундэлгэр (032)
3.Цэрэгжлийн спортын I зэрэг, ахлах ахлагч Б.Баярцэцэг (337)
41-ээс дээш нас (эрэгтэй)
1.Спортын мастер, ахлах ахлагч В.Өлзий-Орших (256)
2.Тэргүүн ахлагч С.Гантулга (123)
3.Цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах дэслэгч Б.Баасанцэрэн (350)
41-ээс дээш нас (эмэгтэй)
1.Цэрэгжлийн спортын дэд мастер А.Адъяадолгор (119)
2.Цэрэгжлийн спортын дэд мастер, ахлах ахлагч Х.Давааням (013)
3.Цэрэгжлийн спортын мастер, хошууч М.Хишгээ (345)
Тэмцээний эрэгтэй тамирчдын багийн дүнгээр тэргүүн байрт дэд хурандаа Ууганбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350, дэд байрт хурандаа Н.Гүрбадам захирагчтай Зэвсэгт хүчний 256, гутгаар байрт хурандаа Ш.Гантулга захирагчтай Зэвсэгт хүчний 015 дугаар ангийнхан шалгарав. Эмэгтэй тамирчдын багийн дүнгээр тэргүүн байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагчтай Зэвсэгт хүчний 013, дэд байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, гутгаар байрт хурандаа М.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхан эзлэв.
Ахмад Д.БОЛОР, гэрэл зургийг О.МӨНХБАТ