НҮБ-ын веб сайтад БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын энхийг сахиулагчдын байгуулсан баатарлаг үйлсийн талаар дурдаж, талархал илэрхийлжээ.
Тус мэдээлэлд "Энх тайван гэдэг найдвартай сайн хамгаалалтаас эхэлдэг. Шатахуун тээвэрлэж явсан цуваа руу халдлага дайрах үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид сонор сэрэмжтэй байж халдлагыг таслан зогсоож чадлаа. Монголын энхийг сахиулагчид бэртсэн жолоочид анхан шатны тусламж үзүүлж, шаварт суусан түлшний машиныг нь гаргаж өглөө. Баярлалаа, Монгол цэрэг танд" гэжээ.