Монгол Улсын Зэвсэгт хүчинд Галын алба үүсэж хөгжсөний 50, 51 жилийн ой эл өдөр тохиож байна. Уг баярт мөчийг хуваалцахаар ЦДБЭЧ-ын их танхимнаа Зэвсэгт хүчний Гал түймэртэй тэмцэх албатай ажил амьдралаа холбож түүхийг нь хамтдаа бичиж бүтээлцсэн үе үеийн удирдлагууд, ахмад дайчид, ажилтан, цэргийн алба хаагч нар хүрэлцэн иржээ.
Хурлыг нээж ЗХЖШ-ын МТГ-ын даргын орлогч, штабын дарга хурандаа Ц.Батсайхан “Зэвсэгт хүчний Галын албаны түүхэн хөгжил” сэдэвт илтгэлийг нийт бие бүрэлдэхүүнд танилцууллаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд Галын алба үүсэн байгуулагдсаны түүхт 50, 51 жилийн ойд зориулсан ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямбын мэндчилгээг ЗХЖШ-ын БСТГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан юм.
Мөн энэ үеэр Батлан хамгаалах салбар тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Галын албанд залуу нас хөдөлмөр зүтгэлээ хоёргүй сэтгэлээр зориулсан ахмад дайчид болон зарим цэргийн алба хаагчийг Батлан хамгаалах салбарын шагнал, ЗХЖШ-ын Хүндэт жуух, Өргөмжлөлөөр шагналаа.