• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-05-25 10:11:26
Үзсэн: 110

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-05-25 10:11:26 Үзсэн: 110



 

 Зэвсэгт хүчний Галын албаны үе үеийн удирдлага, бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, ахмад ажилтнууд, өнөөгийн түүхийн хуудсыг баяжуулан өндөр хариуцлагатай албанд зүтгэж яваа эрхэм офицер, ахлагч, ажилтан албан хаагч Та бүхэнд нэгэн хагас зууны түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

   Ардын Арми, Зэвсэгт хүчний үе үеийн дарга нар, удирдах албан тушаалтнууд нийт албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэнд, зэвсэг, техник, эд хөрөнгийг гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн юм. Тухайлбал, 1963 онд Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны Зэвсгийн төв агуулахын дэргэд галын постыг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулж, улмаар 1970 оны эхээр Ардын Армийн мотобуудлагын 2 дугаар тусгай бригад болон Армийн сөнөөгч онгоцны тусгай эскадрилийн гал унтраах ангийг байгуулсан ба 1974 онд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн галын постыг шилжүүлэн Армийн төв гал унтраах ангийг Амгалан дахь Төмөр замын галын депогийн байранд өргөтгөн зохион байгуулсан түүхтэй.

   Улмаар Батлан хамгаалах яамны сайдын 1972 оны н/163 дугаар тушаалаар Монголын Ардын Армийн Ар талын удирдах газрын орон тоонд Галын албыг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан ба энэ өдрийг Зэвсэгт хүчний Галын алба байгуулагдсан өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

   Өнгөрсөн он жилүүдэд тус алба нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, тусгай салбар, байгууллагуудыг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гарсан гал түймрийг богино хугацаанд шуурхай, хохирол багатай унтраах үүргийг нэр төртэйгөөр биелүүлсээр ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.

   Энэхүү баярт мөчид Зэвсэгт хүчний Галын албатай ажил, амьдралаа холбож, энэ албаны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, төр, засаг, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн үүргийг амжилт дүүрэн гүйцэтгэсэн үе үеийн офицер, ахлагч, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

  Цаашид Та бүхэн ололт амжилтаа бататган, мэргэжлийн дадлага, ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхаа улам бүр дээшлүүлж, Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн дүүрэн ханган ажиллана гэдэгт итгэл төгс байна.   

  Та бүхэндээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөл, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

                                                  ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

                                                         БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258