• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН УДИРДЛАГА ЦАХИМ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-05-18 15:31:25
Үзсэн: 101

ЗХЖШ-ЫН УДИРДЛАГА ЦАХИМ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2023-05-18 15:31:25 Үзсэн: 101



   Энэ сарын 17-ны өдөр ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, удирдах албан тушаалтнуудтай цахим хуралдааныг зохион байгуулж, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

   Цахим хуралдаанд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Номт, Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, Материал, техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр, Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга хурандаа Б.Балжинням нар байлцав.

  Энэ үеэр ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба Зэвсэгт хүчинд өрнөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нэгтгэл, анги, салбарын хэмжээнд төлөвлөсөн ажлуудаа бүрэн хэрэгжүүлэх, сургалт бэлтгэл, мэдээлэл, сурталчилгаа, сэтгэл зүйн хангалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүнийг хөгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг бүх шатанд сайжруулах, Цэргийн нийтлэг дүрмүүд, Цэргийн албыг зохион байгуулах зааврыг сайтар судлуулж, цэргийн албыг хэвшүүлэх, ээлжийн амралт, томилолтоор яваа бүрэлдэхүүнд хяналт тавих, техникийн бэлэн байдлыг хангасны үндсэн дээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн юм.

   Дараа нь ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, удирдах албан тушаалтнуудад холбогдох чиглэлээр үүрэг өгснөөр цахим хуралдаан өндөрлөв.

                                                                                                                                                                                                  Хурандаа Б.ОТГОНБАЯР

 

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50447