БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд"-ын чуулга уулзалтыг угтаж Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийн төлөөлөл буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч сэтгэлгээг нь бадраах, төлөвшүүлэх зорилгоор “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг сургуулийн орчинд нь явууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ахлах ангийн сурагчдыг ангийн байрлалд хүлээн авч, урлагийн хэсэгчилсэн тоглолт, гардан жагсаалын үзүүлэх тоглолт, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэнг сонирхууллаа. https://gsmaf.gov.mn/hztsk/onePost/1359
Хошууч Э.МӨНХБАЯСАХ (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)