• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАРИЛЦАН АЖИЛЛАГААНЫ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-05-15 10:26:40
Үзсэн: 98

ХАРИЛЦАН АЖИЛЛАГААНЫ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-05-15 10:26:40 Үзсэн: 98



    БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш НҮБ-ын мандатад заагдсан үүргийн дагуу цэргийн багийн хариуцлагын бүсэд цагийн байдлыг тогтворжуулах, иргэдэд туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсаар байна.

Үүний нэг тод илрэл нь эзэн орны иргэдтэй хүнлэг энэрэнгүй харьцах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, НҮБ, Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах зорилготойгоор “Харилцан ажиллагааны баг”-ийг томилгоожуулан тосгон, суурингуудад багагүй ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Тодруулбал, энэхүү харилцан ажиллагааны багийн бүрэлдэхүүн цэргийн багийн хариуцлагын бүс Бентью суурин дахь охидын сургууль болон Париан суурин дахь дунд сургуулийн сурагчдад туслах аяныг уг өрнүүлээд байна.

Тэд Бентью суурин дахь охидын сургуулийн сурагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс улс төрийн болон газар зүйн зурагт самбарыг танхимуудад байршуулан, гадаад орнуудын мэдээлэл, физик газар зүйн онцлогийн талаар ярилцаж, нэг өдрийг өнгөрүүлсэн бол Париан суурингийн сурагчидтай шатар, гар бөмбөг, гагнуур, авто засварын сургалтыг явуулж, одоогийн байдлаар 14 хүүхдийг хамруулаад байна.

Энэ үеэр Бентью суурингийн охидын сургуульд явагдсан ажил нь сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдний ирээдүйд итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилготой явагдсан бол Париан сууринд явагдаж буй ажил нь орон нутгийн иргэдэд мэргэжил, боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын дадлага эзэмшүүлэх, цэргийн багийн үйл ажиллагааг сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой явагдсан. Дээрх ажилд цэргийн багийн эмэгтэй цэргийн алба хаагчид идэвхтэй оролцож байгаа нь онцлог юм.

Ахлах дэслэгч Л.ТҮМЭНДЭЛГЭР

 

Холбоотой мэдээ
"НОРКОН 2025" МАРШИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-12 13:16:31 Үзсэн: 74671
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-02 11:00:29 Үзсэн: 69606
"DRONECON-2025" АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-01-27 09:27:13 Үзсэн: 50446