• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-09-16 09:08:55
Үзсэн: 137

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-09-16 09:08:55 Үзсэн: 137



МЭНДЧИЛГЭЭ

           Цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн удирдлага, ахмад дайчид, ахмадууд, тэдний гавьяат үйл хэргийг түүчээлэн залгамжилж, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд хүчин зүтгэж буй эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч Та бүхэнд Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

          Монгол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалан бататгах нэн шинэ үеийн эхлэлийг тавьсан 1921 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа”-г анхлан байгуулснаар орчин цагийн цагдаагийн байгууллагын түүхийн алтан хуудас нээгдсэн юм.

       Баатарлаг түүх, бахдам амжилтын эзэд болсон Та бүхэн нэгэн зууны хөгжил дэвшлийн бүхий л үе шатанд улс орныхоо аюулгүй байдал, хүн ардынхаа амар амгалангийн төлөө эх орон, төр, ард түмэндээ андгайлсан тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирснийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэе.

         Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, ололт амжилтаа улам бүр бататгаж, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэл төгс байна.

         Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь өнө мөнхөд мандан бадарч, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжих болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258