• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-09-09 13:04:02
Үзсэн: 134

ЗХЖШ-ЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-09-09 13:04:02 Үзсэн: 134



МЭНДЧИЛГЭЭ

         Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

         Монгол эх орноо харийн дайснаас чөлөөлөх ялалтыг дархалсан 1921 оны 8 дугаар сард “5 дугаар морьт дивиз” нэртэйгээр тус ангийн түүх, дайчин замналын хуудас сөхөгдөж, нэгэн зууны турш амжилт бүтээл, алдар суугаа дархалсаар ирсэн бөгөөд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, улс орныхоо хөгжил, энх цагийн бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмрээ оруулсны зэрэгцээ эгнээнээсээ Монгол Улсын гавьяат цолтон тав, эрдэмтэн доктор долоо, генерал цолтон наймыг төрүүлсэн бахархам амжилтыг баярын энэ өдөр бахдан тэмдэглэхэд таатай байна.

         Энэхүү түүхт ой нь Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн тэгш ой тохиосон жил болж байгаагаараа ихээхэн онцлогтой.

         Тус ангийн бүтээлч хамт олон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, энхийг дэмжих ариун үйлс, олон улсын хамтарсан сургууль, дадлагад оролцох үйл хэрэгт өндөр амжилт гаргасаар байгааг Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага ямагт өндрөөр үнэлдэг юм.

       Цаашид ололт амжилтаа улам бататган, эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй үүргээ чин үнэнчээр биелүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг чадварлаг болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, цэргийн мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхаа нэмэгдүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргана гэдэгт итгэл төгс байна.

       Та бүхэндээ дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажил, албаны арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

          Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258