• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-08-19 15:02:54
Үзсэн: 119

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-08-19 15:02:54 Үзсэн: 119



      Эзэн Чингис хаан туурга тусгаар Их Монгол улс байгуулж дэлхийн талыг морин дэл дээр тамгалж, олон улс аймгийг нэгтгэн суу алдраа мандуулж, хүчирхэгжсэн нь монгол цэргийн алдар гавьяатай салшгүй холбоотой. Түүхэн цаг үеийнхээ явцад цэргийн урлаг шинэ шатанд хөгжин дэвжсээр дайн тулаанд оролцох, занга, зараа саад бэлтгэх, дайснаас хамгаалах бэхлэлт босгох зэргээр цэргийн урлаг, ахуй амьдралын хэв маягаас инженерийн цэргийн үүсэл тавигдсан. 
       Ардын хувьсгал ялснаар тухайн үеийн төр, нам засгийн бодлогын дагуу бүх ард түмнийг сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг сайжруулах бүтээн байгуулалт өрнөж барилга байгууламж барих, зам тавих,  улс эх орныхоо хөгжил дэвшилд хөтлөхөд Ардын Армийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсноор инженерийн цэргийн хэрэгцээ шаардлагатайг харуулсан юм. Үүнээс үндэслэн орчин цагийн Зэвсэгт хүчинд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1944 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн н/0112 дугаар тушаалаар “Ардын Армийн Сапёрийн тусгай рот” нэртэйгээр анхны инженерийн салбар байгуулагдсанаар Зэвсэгт хүчин хэмээх их айлд Инженерийн цэрэг анх үүссэн түүхтэй. 
       Монгол Улсын Зэвсэгт хүчний Инженерийн цэрэг нь үүсэн байгуулагдсан цагаасаа Зэвсэгт хүчний чиг үүргүүдийг гүйцэтгэхээс гадна улс орны энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, монгол цэргийн түүхэн уламжлалыг залгамжилж, өмнөө тавигдсан  эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөхөд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байна. Одоо үед Инженерийн цэрэг орчин үеийн техник хэрэгслээр шат дараатайгаар хангагдахын хэрээр гүйцэтгэх үүргийн цар хүрээ өргөжин тэлж, оюун ухаан, инженерийн нарийн шийдэл бүхий ажлуудыг амжилттай биелүүлж байгааг дурдах нь зүйтэй.  
       Инженерийн цэргийн түүхийг бичилцсэн үе үеийн ахмад дайчид, одоо ажиллаж байгаа эрхэм та бүхэндээ Инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 77 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

              БУРХАН ХҮНИЙГ БҮТЭЭСЭН
              БУСДЫГ НЬ ИНЖЕНЕРҮҮД БҮТЭЭСЭН

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ,Х

ОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

 

 

 

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258