• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2020-04-27 11:25:04
Үзсэн: 1063

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2020-04-27 11:25:04 Үзсэн: 1063



     Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж яваа Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон бэлтгэл, чөлөөнд буй генералууд Та бүхэндээ “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг Монгол Улсын ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!

     Өдгөөгөөс 76 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “ГЕНЕРАЛ” хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгосноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн Та бүхнээр бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг тань үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг билээ.

     Генерал цолтнууд Та бүхэн удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, үлгэрлэл, манлайллаараа тэргүүлэгчид бөгөөд төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэх учиртай билээ.

    Өнөөдөр Та бүхний залгамж халаа болсон цэрэг дайчид дэлхийн халуун цэгт ур чадвараараа гайхагдан, улс орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөрч, бүтээлчээрээ шалгаран тодорч байгаа бол энх цагийн эгэл баатрууд маань аюул осол, хэрэг зөрчлөөс ард түмнээ хамгаалах, авран тэтгэх ариун үйлсээ нэр төртэй гүйцэтгэж байгааг дуулгахдаа баяртай байна.

Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын оргил нь болон гялалзсан алтан мөрдэст эрхэм генералууд Та бүхэндээ урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258