• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН “ШТАБЫН БЭЛТГЭЛ-2022”
Нийтэлсэн: 2022-01-25
Үзсэн: 137

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН “ШТАБЫН БЭЛТГЭЛ-2022”
Нийтэлсэн: 2022-01-25 Үзсэн: 137



Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудын штабын офицеруудтай явуулах “ШТАБЫН БЭЛТГЭЛ-2022” сургалт, дадлага 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс эхлэн 5 хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байна.

“ШТАБЫН БЭЛТГЭЛ-2022” сургалт, дадлагын нээлтийн ажиллагаанд ТХЦ-ийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм оролцож “Орчин үеийн байлдааны шинж төлөв, онцлог” сэдвээр лекц уншиж, оролцогчдод амжилт хүсч баяр хүргэлээ.

Тус сургалтад Тусгай хүчний цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудын ажиллагааны удирдлагын тасгийн офицер, ахлагч оролцож байна.

“ШТАБЫН БЭЛТГЭЛ-2022” сургалт, дадлага нь Тусгай хүчний цэргийн гүйцэтгэх үүрэг, онцлогтой уялдуулж, онол, дадлагыг хослуулан зохион байгуулан явуулж байгаагаараа онцлог юм.

Төрөл бүрийн байлдааны ажиллагааг зохион байгуулах үед нэгтгэл, ангиудын ажиллагааны удирдлагын тасгийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлж, суралцагчдад мэдлэг, дадлага олгох зорилготой ба ҮБХИС-ийн эрдэмтэн багш, ЗХЖШ-ын газар, хэлтэс, командлал, нэгтгэл, ангийн төрөл тусгай мэргэжлийн удирдлагыг урин сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

 

Ахмад Л.Жамъянхүү

Холбоотой мэдээ
ГЭРЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ГЭРЭЭТ ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 148
ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 179