• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АХЛАГЧИЙН АЛБЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-01
Үзсэн: 52717

“АХЛАГЧИЙН АЛБЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-01 Үзсэн: 52717



                 Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ахлагчийн зөвлөлөөс ахлагчийн бие бүрэлдэхүүний дунд “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний I шатны хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

              Эрдэм шинжилгээний хурлыг “Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, төгөлдөржүүлэхэд бидний оролцоо”, “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал, сургалт бэлтгэлийг боловсронгуй болгох арга зам”, “Ахлагчийн бүрэлдэхүүний гэр бүл, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал ба шийдэл” гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж явууллаа.

                  Эрдэм шинжилгээний хуралд нийт 8 илтгэгч оролцож сэдэв тус бүрээс шилдэг нэг илтгэгчийг шалгаруулсан юм.

            Шилдэг илтгэгчээр сургагч ахлагч Б.Бум-Эрдэнэ, ахлах ахлагч Б.Улсболд, ахлагч Г.Багабанди нар шалгарч, эрдэм шинжилгээний хурлын дараагийн шатанд оролцохоор судалгааны ажлыг хийж байна.

Ахлах дэслэгч Ц.Бямбасүрэн

                                       

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
ГЭРЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ ГЭРЭЭТ ЦЭРЭГ
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 147
ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 178