Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн өнөөдөр Цэргийн тангараг давтлаа. Цэргийн тангараг давтах ажиллагааны эхэнд командлалд шинээр томилогдсон цэргийн алба хаагчид командлалын ажилтны тангараг өргөсөн бөгөөд Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар тэдэнд баяр хүргэж, амжилт хүссэн. Тэрээр хариуцсан ажил албандаа идэвх зүтгэл, санаачилгатай ажиллахыг захиад командлалын тэмдэгийг гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр хурандаа О.Эрдэнэбаатар Хуурай замын цэргийнхний 2020 оны эхний хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулаад ирэх долоодугаар сард төлөвлөсөн арга хэмжээний талаар тодотгосон юм.