• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БҮРЭН ТОХИЖУУЛСАН НОМЫН ӨРГӨӨ БА НОМЫН САНЧ Г.ГАНЖИГҮҮР
Нийтэлсэн: 2026-01-16 16:09:23
Үзсэн: 529

БҮРЭН ТОХИЖУУЛСАН НОМЫН ӨРГӨӨ БА НОМЫН САНЧ Г.ГАНЖИГҮҮР
Нийтэлсэн: 2026-01-16 16:09:23 Үзсэн: 529



       Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан ирэх зун тохиох түүхт 90 жилийнхээ ойг угтаж, алба хаагчдаа ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг олноор өрнүүлж байна. Цэргийн сургалт бэлтгэлийнхээ чанар хүртээмжийг сайжруулахаар буудлагын талбай байгуулахаас эхлээд алба хаагчдынхаа алжаал ядаргааг тайлах сэтгэл зүйн өрөөг ч тохижуулжээ. Тэр дундаас онцлог бүтээлч ажлын нэг нь номын сан байв. Хамтын хүчээр номын сангаа тохижуулж, баяжилт хийж, хэн ч орсон нүүр улайхааргүй болгож өнгө зүсийг нь тордож.
     Номын өргөө буюу ертөнцийн хамгийн амар амгалан энэ нэгэн хязгаарт Г.Ганжигүүр гэдэг бүсгүй ажилладаг юм байна. Тэр 2018 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хашаагаар орсноос хойш үнэнч яваа бүсгүй. Компьютерийн өргөн мэдлэгтэй нь түүнийг ажилд ороход давуу тал болж, бичээчээр 2022 он хүртэл ажиллаж, хоёр жил ээж хүний үүргээ биелүүлж бяцхан үрээ өсгөж, 2024 оноос номын санч гэдэг автортой болжээ.
       Түүний сэтгэгдлээс хуваалцахахад "Ангийн захирагчийн санаачилга, дэмжлэгтэйгээр оны өмнөхөн стандартынх нь дагуу болгож тохижууллаа. Хамтран зүтгэгч нөхдийнхөө дэмжлэгээр ийм сайхан номын сантай болсонтой үнэхээр их баяртай байна. Ажил явуулахад ч урамтай. Долоо хоног тутамдаа номтой холбоотой аяныг хамт олныхоо дунд өрнүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад зөөврийн номын сангаар тогтмол үйлчилж байна. Номын сангаа уншлагын танхим, мэдээлэл технологийн танхимаас бүрдүүлж тохижуулсан. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчид ном уншихаас гадна интернэттэй орчинд ар гэрийнхэнтэй цахимаар холбогдох бүрэн боломжтой гэсэн үг. Командлалаас бестселлер номуудыг ч тогтмол илгээдэг нь номын сангийн уншигчдын тоогоо нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг шүү” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 104