• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“БЭЛЭН БАЙДАЛ БА СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2026-02-02 12:07:43
Үзсэн: 102

“БЭЛЭН БАЙДАЛ БА СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ СТРАТЕГИЙН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2026-02-02 12:07:43 Үзсэн: 102



      Зэвсэгт хүчний Жанжин штабаас Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2026 оны стратегийн цугларалтыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Хуурай замын цэргийн удирдах бүрэлдэхүүний цугларалтыг “Бэлэн байдал ба сэтгэлгээний өөрчлөлт” сэдвийн хүрээнд энэ сарын 30-ны өдөр үргэлжлэн явуулав.
     Цугларалтыг нээж Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал үг хэлсэн бөгөөд тэрээр 2026 онд нэгтгэл, ангиудад явагдах арга хэмжээ болон бэлэн байдал, штабын бэлтгэлжилт, цэргийн алба, сахилга хариуцлагын талаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө. Ялангуяа, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтын төгсгөлд ЗХЖШ-ын даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлэхийг захиж, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, шийдвэрлүүлэхээр болсон нь та бидний хувьд том амжилт гэв.
Мөн тэрээр Хуурай замын цэргийнхний санаачлан хэрэгжүүлж буй зарим ажил бодит үр дүнгээ өгч, Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжих болсныг нь онцлон дурдав. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчдын соёл амралтын өдөрт оруулсан бидний өөрчлөлт хамгийн оновчтой шийдвэр байсан. Та бүхэн түрүүч, байлдагч нараа ажлын таван өдөрт нь сайн бэлтгэж сурга, амралтын хоёр өдөрт нь хувь хүний хөгжлийг дэмжсэн соёл хүмүүжлийн ажил явуул. Соёл хүмүүжлийн ажил нь гэхдээ намайг сонсогч байх үе шиг нийтийг хамарсан байж таарахгүй. Энэ арга барилаа өөрчил. Гитар тоглодог нь тоглодоггүй нэгэндээ зааж, фитнесст сонирхолтой нь бусдадаа төмөр өргөхийг заахад нь дэмжлэг үзүүлээрэй” гээд нэгтгэл, ангийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
       Гүйцэтгэлийн төлөвлөгөө танай нэгтгэл, ангийн “Хөгжлийн төлөвлөгөө” байх ёстой гэдгийг дурдаж, заримдаа эрсдлээс айж биш алдсан ч хамаагүй зоригтой эхлүүлж, туршиж үзэхийг захиж, соёл хүмүүжлийн ажилдаа ашиглаарай гээд соёл хүмүүжлийн тоног төхөөрөмжийг захирагч бүрт гардуулав.
Үргэлжлүүлэн Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Л.Мөнх-Эрдэнэ болон командлалын хэлтсийн дарга нар удирдлага, төлөвлөлт, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн алба, материал техникийн хангалт, ахлагч нарын төвшин тогтоох шалгалтын талаар захирагч нарт мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
         Цугларалтын төгсгөлд Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр цэргийн сургалтад агуулгын өөрчлөлт хийх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар болон манлайллыг дээшлүүлэх, хандлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн хамгаалал, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, жишиг ногоон хотхон төсөл хэрэгжүүлэх зэрэг олон асуудлаар үүрэг чиглэл өгөв. Мөн тэрээр алба хаагчдынхаа бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтээс нь эхлээд хувь хүний хөгжилд нь зайлшгүй анхаар, алба хаагч бүрийн мэдлэг, дадлага, чадвараас Хуурай замын цэргийн хөгжил шууд хамааралтайг дурдаж, албандаа итгэл сэтгэл дүүрэн байж, хамт олонтойгоо гар нийлэмжтэй сайн ажиллахыг захилаа.
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 104