• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН НЭГДСЭН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-06-25 19:24:53
Үзсэн: 340

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН НЭГДСЭН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-06-25 19:24:53 Үзсэн: 340



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн дугаар тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн тус командлалын  2020 оны эхний хагас жилийн тооллогыг зургаадугаар сарын 15-ны өдрөөс дөрвөн хоногийн хугацаатай зохион байгууллаа. Тухайлбал, цэргийн сургалтын төхөөрөмж, үзүүлэн таниулах материал, командлалын барилга, байгууламж, өрөө, тасалгааны тавилга, эд хогшил, сум галт хэрэгсэл, химийн болон холбооны табель, тоног төхөөрөмж, авто техник, эм, боох хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний материал, хүнсний сав хэрэгсэл, аж ахуйн материал, бичиг хэрэг зэрэг зургаан төрлөөр тооллогыг явуулж, нэгдсэн дүн гаргасан юм. Ингэхдээ эд хариуцагч нарыг байлцуулан, данс бүртгэлтэй нь тулгаж, нэг бүрчлэн тоолсон бөгөөд тухайн бараа, эд аж ахуйн ашиглалт, элэгдлийг нь ч мөн тооцжээ. Тооллогын комиссын даргаар тус командлалын Материал техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг, нарийн бичгийн даргаар Холбооны дарга, хурандаа Ч.Оточсүрэн нар ажилласан юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107