• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КОМАНДЛАЛЫН ХЭЛТЭС, ТАСАГ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2020-06-25 15:44:47
Үзсэн: 711

КОМАНДЛАЛЫН ХЭЛТЭС, ТАСАГ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАНГАА ДҮГНЭВ
Нийтэлсэн: 2020-06-25 15:44:47 Үзсэн: 711



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтэс, тасгууд 2020 оны хоёрдугаар улирлын тайлангаа тавьж, хэлэлцүүллээ. Командлал болон нэгтгэл, ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, дадлага сургуулиуд, тушаал шийдвэрийн хэрэгжилт, ар тал хангалт, хүний нөөц, санхүү төсвийн гүйцэтгэл, түүнд хяналт тавьсан байдал, сахилга хариуцлага зэрэг хэлтэс, тасгууд хариуцсан үйл ажиллагааны хүрээнд илтгэл тавьж, тус бүрт нь хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нэгтгэл, ангиудын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, ар тал, хангалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, цэргийн гэрээт албыг өргөжүүлэх,  алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, хэрэгжилтийг эргэн илтгэхийг даалгасан юм. Хуурай замын цэргийн командлалынхан өнөөдөр хэлтэс, тасгийнхаа ажлыг дүгнэсэн бол  маргааш буюу 6 дугаар сарын 26-ны өдөр командлалын 2020 оны эхний хагас жилийн тайлангаа дүгнэнэ. 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107