• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 119 ДҮГЭЭР АНГИЙНХАН ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2020-06-23 15:23:34
Үзсэн: 362

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 119 ДҮГЭЭР АНГИЙНХАН ҮЕРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2020-06-23 15:23:34 Үзсэн: 362



  Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 200 өрх айл усанд автаж, 30 хашаа нурж, 10 гаруй айл урссан гэх мэдээ бий. Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн 20 гаруй офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид хоёр нэгж техниктэйгээр энэ сарын 22-ны өдөр үерийн голомтод ажиллаж, орон нутгийн иргэдэд тусламж үзүүллээ. Тухайлбал, хүн хүч цөөтэй таван айлын гэрийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар барьж өгсөн юм. Энэ үеэр орон нутгийн удирдлага болон иргэдийн зүгээс Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд талархал дэвшүүлж байсан юм.

                      Ахмад Ж.Жамбалгарав (Зэвсэгт хүчний 119 дүгээр анги)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107