Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаар тушаалаар томилогдсон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 331, 340, 123, 256 дугаар ангиудад ажиллаад ирлээ. Комиссын бүрэлдэхүүн дотоодын хяналт шалгалтын ажлын хүрээнд хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, сэтгэл зүйн хангалт, цэргийн алба зохион байгуулалт, сахилга хариуцлагын байдал, зэвсэглэл, цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт, ар тал ахуйн хангалт гэсэн хэд хэдэн чиглэлийн хяналт шалгалтыг Зэвсэгт хүчний дөрвөн ангид 17 хоногийн хугацаатай явуулсан юм. Бригадын генерал Л.Онцгойбаяр дээрх ангиудад хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь залруулж, зарим тохиолдолд хугацаатай үүрэг өгсөн юм. Мөн энэ явцад Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн ажлыг хүлээлцүүллээ.
Зэвсэгт хүчний 331 дүгээр анги

Зэвсэгт хүчний 340 дүгээр анги

Зэвсэгт хүчний 123 дугаар анги




Зэвсэгт хүчний 256 дугаар анги
