• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

КОМАНДЛАЛЫНХАН ОРЧНОО ЦЭМЦИЙЛГЭВ
Нийтэлсэн: 2020-06-12 17:28:50
Үзсэн: 987

КОМАНДЛАЛЫНХАН ОРЧНОО ЦЭМЦИЙЛГЭВ
Нийтэлсэн: 2020-06-12 17:28:50 Үзсэн: 987



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас долоо хоног бүрийн цагийн хуваарийн дагуу баасан гаригийн үдээс хойш аж ахуйн ажил буюу дотор, гаднах тохижилт, эко орчин үүсгэж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, командлалын байрны гаднах орчны цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэгт анхаарлаа хандуулдаг уламжлалтай. Энэ нь орон нутагт шилжин байрласнаас хойш байгууллагынхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, сум орон нутагтаа ногоон орчныг бүрдүүлэгчээр үлгэр жишээ болох, агуулахуудаа цэвэрлэж цэгцлэх гээд аж ахуйн ажил багагүй байгаатай холбоотой юм. Аж ахуйн ажилд Хуурай замын цэргийн командлагчаасаа үйлчлэгч хүртэл бие бүрэлдэхүүн бүрэн хамрагддаг жишгээр өнөөдөр ч гэсэн тэд командлалын байрлал дахь ногоон байгууламжаа нэмэгдүүлж, агуулахуудаа цэгцэлж, чулуулаг ихтэй газруудыг тэгшилж, хөдөлгөөн үйлдэхэд хэвийн болгосон юм.

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107